"Таны заавал сонсох 500 цомог" №417 U2, ‘Boy’
"Таны заавал сонсох 500 цомог" №417 U2, ‘Boy’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

U2, ‘Boy’

Гарсан он: 1980 он
Төрөл: Пост-панк
Үргэлжлэх хугацаа: 42:52
Лэбэл: Island

1976 онд байгуулагдсан домогт U2 хамтлаг анхны "Boy" цомгоо бичүүлж эхлэхэд тэд аль хэдийнээ 40 гаруй уран бүтээлтэй болсон байлаа. Цомгийн бичлэгт орохоосоо өмнө 1980 оны тавдугаар сард "11 O'Clock Tick Tock" дуугаа олон улсад гаргасан хэдий ч амжилт олж чадаагүй юм. Харин "Boy" цомог болон цомгийн гол хит "A Day Without Me" дуугаараа тэд өөрсдийгөө хэн болохоо харуулж чадсан гэхэд болно. 1980 онд анх гаргаж байсан "Boy" цомгийг 2008 онд дахин бичүүлж гаргасан юм.  

U2 хамтлаг анхны "Boy" цомгийг продюсерээр нь ажилласан Стив Лилливайтгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Учир нь тэрээр цомгийн бичлэгт бүтээлч сэтгэлгээгээр хандан U2 хамтлагийг зөв чигт нь залсан хэмээн үздэг байна.

"Boy" цомгийн хавтсан дахь хүүгийн зураг бол дуучин Боногийн найзынх нь дүүгийн зураг юм. Тэрхүү хүүгийн зураг 1979 онд гаргасан U2 хамтлагийн "Three" нэртэй албан бус цомгийн хавтсанд мөн хэвлэгдэж байсан байна. Тус "Three" цомогт ердөө гурван дуу багтсан байдаг ба "Out of Control" болон "Stories for Boys" дуунууд нь өнөөдөр бидний танилцуулж буй "Boy" цомогт мөн орсон байдаг. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшилэж буй дуу бол "Boy" цомгийн супер хит дуу болох "I Will Follow" юм. Тус дууг дуучин Боно 14 настай байхад нь өөд болсон ээждээ зориулан зохиож байжээ. 

"Boy" цомгийг танилцуулж байгаа тохиолдолд "A Day Without Me" дууг сонсохгүй өнгөрөх боломжгүй. 

 

‘Boy’

А тал:

1. "I Will Follow" 3:40
2. "Twilight" 4:22
3. "An Cat Dubh" 4:46
4. "Into the Heart" 3:27
5. "Out of Control" 4:12

В тал:

1. "Stories for Boys" 3:04
2. "The Ocean" 1:34
3. "A Day Without Me" 3:12
4. "Another Time, Another Place" 4:31
5. "The Electric Co." 4:47
6. "Shadows and Tall Trees" 5:13

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл