"Таны заавал сонсох 500 цомог" №419 Portishead, ‘Dummy’
"Таны заавал сонсох 500 цомог" №419 Portishead, ‘Dummy’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Portishead, ‘Dummy’

Гарсан он: 1994 он
Төрөл: Трип хоп
Үргэлжлэх хугацаа: 49:17
Лэбэл: Go! Beat, London

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан нэгэн сонирхолтой хамтлагийн гоёмсог цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол Трип хоп урсгалын анхдагчдын нэг Английн Портисхийд хамтлагийн анхны бие даасан "Dummy" цомог юм.

1991 онд продюсер, хөгжмийн зохиолч Г.Барров болон дуучин Б.Гиббонс нар уулзаж анхны дуугаа бичүүлснээр Портисхийд хамтлагийн эхлэл тавигдахын сацуу "Dummy" цомог бүтээгдэж эхэлсэн түүхтэй. "Dummy" цомог зөвхөн Их Британид 1 сая гаруй хувь борлуулагдсан бол дэлхий даяар нийт 3.6 сая хувь борлуулагдсан байна. 

Английн алдарт NME хөгжмийн сэтгүүлээс "Dummy" цомгийг цоо шинэ дуугаралт, өвөрмөц хэв маягийг бүтээсэн анхдагч гэсэн үнэлгээг өгсөн нь бий.  

Энэхүү нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол "Dummy" цомгийн хамгийн гурав дахь буюу хамгийн сүүлчийн сингл болох "Glory Box" юм. Энэхүү дуугаар Портисхийд хамтлаг болон тэдний "Dummy" цомог сонсогчдын анхаарлыг татаж чадсан байдаг.  

Харин "Dummy" цомгийн эхний сингл болох "Numb" цацагдахад сонсогчид шинэ хөгжмийн урсгалыг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байсан нь тодорхой. 

Хоёр дахь сингл "Sour Times" нь цацагдахад хэдийнээ өндөр хүлээлт үүссэн байлаа.  

‘Dummy’

1. "Mysterons" 5:02
2. "Sour Times" 4:14
3. "Strangers" 3:55
4. "It Could Be Sweet" 4:16
5. "Wandering Star" 4:51
6. "It's a Fire" 3:48
7. "Numb" 3:54
8. "Roads" 5:02
9. "Pedestal" 3:39
10. "Biscuit" 5:01
11. "Glory Box" 5:06

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл