"Таны заавал сонсох 500 цомог" №424 Bruce Springsteen, ‘The Rising’
"Таны заавал сонсох 500 цомог" №424 Bruce Springsteen, ‘The Rising’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bruce Springsteen, ‘The Rising’

Гарсан он: 2002 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 72:52
Лэбэл: Columbia

"The Boss" хочит дуучин, дуу зохиогч Брус Спрингстин 1973 онд анхны цомгуудаа гаргаж 1975 онд гаргасан "Born to Run" цомгоороо өөрийн гэсэн сонсогчтой болсон гэж үздэг байна. Түүний 1984 онд гаргасан "Born in the U.S.A." цомог Брус Спрингстийнийг дэлхий даяар алдаршуулсан ба тус цомог 30 гаруй сая хувь борлуулагдсан байна. 

Өнөөдөр түүний студийн 12 дахь цомог болох "The Rising"-ийг танилцуулах юм. "The Rising" цомог нь бүхэлдээ АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагын талаарх Спрингстийний эргэцүүлэл гэхэд болно. Дуунууд нь хүнд сэдэвтэй ч хүмүүст итгэл найдвар бэлэглэж байлаа. Тус цомог нь гарсан даруйдаа сонсогчдын таашаалд нийцсэн ба хөгжим судлаачдаас ч өндөр үнэлгээ авсан байна. Тэр ч утгаараа Гремми наадмаас оны шилдэг цомгоор шалгарч байлаа.

Нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол цомгийн нэрээр нэрлэгдсэн "The Rising" юм. Энэхүү дуу нь Гремми наадмаас "Шилдэг рок дуу" шагналыг хүртэж байлаа. Дуунд халдлагад өртсөн дэлхийн худалдааны төв өөд авирах гал сөнөөгчийн тухай өгүүлдэг хэдий ч далд агуулгаараа америкчуудад итгэл найдвар өгөх шидтэй дуу хэмээн үнэлэгддэг байна. 

Цомгийн хоёр дахь сингл "Lonesome Day" 

Гурав дахь сингл болох "Waitin' on a Sunny Day"  

 

‘The Rising’

1. "Lonesome Day" 4:08
2. "Into the Fire" 5:04
3. "Waitin' on a Sunny Day" 4:18
4. "Nothing Man" 4:23
5. "Countin' on a Miracle" 4:44
6. "Empty Sky" 3:34
7. "Worlds Apart" 6:07
8. "Let's Be Friends (Skin to Skin)" 4:21
9. "Further On (Up the Road)" 3:52
10. "The Fuse" 5:37
11. "Mary's Place" 6:03
12. "You're Missing" 5:10
13. "The Rising" 4:50
14. "Paradise" 5:39
15. "My City of Ruins" 5:00

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл