"Таны заавал сонсох 500 цомог" №427 Peter Wolf, ‘Sleepless’
"Таны заавал сонсох 500 цомог" №427 Peter Wolf, ‘Sleepless’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Peter Wolf, ‘Sleepless’

Гарсан он: 2002 он
Төрөл: Рок, Блюз
Үргэлжлэх хугацаа: 40:36
Лэбэл: Аrtemis

70-80-аад оны үед Америкт алдар нэрээ дуурсгаж байсан "the J. Geils Band" хамтлагийн гоцлол дуучин Петр Волф хамтлагаа тарсны дараагаас ганцаарчилсан уран бүтээлээ туурвих болсон юм. Тэрээр анхны "Lights Out" цомгоо 1984 онд гаргаж байсан бол өнөөдөр үзэгч, сонсогчдодоо толилуулж буй "Sleepless" цомог бол түүний зургаа дахь бие даасан цомог нь юм. 2002 онд "Sleepless" цомгоо гаргаж байхдаа Петр Волф 56 настай байсан бол 2016 онд "A Cure for Loneliness" цомгоо 70 насандаа гаргаж байсан гэхэд итгэхэд бэрх байгаа биз?

Петр Волфийн "Sleepless" цомогт алдарт Роллинг Стонесийн Мик Жаггер, Кейф Ричардс нар хамтарсан ба олон нийтэд төдийлөн хүрч чадаагүй ч "Rolling Stone" сэтгүүлээс "Таны заавал сонсох 500 цомог"-ийн нэгээр нэрлэсэн байдаг. 

Нийтлэлийн эхэнд толилуулсан дуу бол Америкийн каунтри хөгжмийн нэрт төлөөлөгч Жон Скотт Шерриллийн 1993 онд зохиогдсон дуу бөгөөд бол "Sleepless" цомогт Петр Волф ковер хийн оруулсан нь сонсогчдын таашаалд ихээхэн нийцсэн байдаг. 

Цомгийн нэрээр нэрлэгдсэн "Sleepless" дууг сонсолгүй өнгөрч боломгүй. 

‘Sleepless’ цомог

"Growin' Pain" (Angelo Petraglia, Wolf) – 3:12
"Nothin' but the Wheel" (John Scott Sherrill) – 4:34
"A Lot of Good Ones Gone" (Will Jennings, Wolf) – 3:33
"Never Like This Before" (Isaac Hayes, Booker T. Jones, David Porter) – 3:21
"Run Silent, Run Deep" (Timothy S. Mayer, Wolf) – 4:13
"Homework" (Dave Clark, Al Perkins, Otis Rush) – 2:39
"Five O'Clock Angel" (Jennings, Wolf) – 3:00
"Hey Jordan" (Jennings, Wolf) – 3:03
"Too Close Together" (Sonny Boy Williamson) – 2:24
"Some Things You Don't Want to Know" (Jennings, Wolf) – 2:31
"Oh Marianne" (Jennings, Wolf) – 4:19
"Sleepless" (Jennings, Wolf) – 4:05

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл