www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Police, ‘Outlandos D’Amour’
Гарсан он: 1978 он
Төрөл: Пост-панк, Регги рок
Үргэлжлэх хугацаа: 38:14
Лэбэл: A&M
70-80-аад оны үед дэлхий даяар ид хүчээ авч байсан Английн алдарт "The Police" хамтлагийн хамгийн анхны бөгөөд магадгүй хамгийн алдартай "Outlandos d'Amour" цомгийн өнөөдөр танилцуулахаар бэлтгэлээ. Тус хамтлаг ид уран бүтээл туурвиж байх үедээ хөгжмийн хэд хэдэн дээд шагналыг хүртэж байсан ба заримаас нь дурдвал зургаан удаагийн Гремми, хоёр удаагийн Британийн хөгжмийн дээд шагналыг хүртэж байснаас гадна 2003 онд Рок энд Роллын хүндэтгэлийн танхимд заларсан хамтлаг юм.
"Outlandos d'Amour" цомгийг бичихдээ "The Police" хамтлаг бөмбөрчин Стевард Копеландын дүү Майлесээс 1500 паунд зээлж бичлэгээ дууссаны дараа 2000 паунд болгож өгөхөөр тохиролцож байсан түүхтэй. Гэвч одоо хүртэл тэд тохиролцсон мөнгөө төлөөгүй гэж яригддаг. Майлес ахынхаа уран бүтээлийг дэмжиж бичлэгийн явцад үргэлж хамт байсны дээр тус цомгийн нэрийг ч түүний санал болгосноор өгсөн байна. Анх цомгийн нэрийг "Police Brutality" хэмээн нэлээд хатуу ширүүнээр нэрлэхээр яригдаж байсан ч анхны сингл "Roxanne"-г сонссоны дараа тус цомогт романтик дүр төрх илүүтэй зохино хэмээн Майлесийн санал болгосон "Outlandos d'Amour" нэрийг өгчээ.
"Outlandos d'Amour" цомгийг олон нийтэд таниулсан гол сингл дуу нь алдарт "Roxanne" юм. Уг дууг хамтлагийн аргил гитарчин, дуучин Стинг зохиосон ба дууны утга нь биеэ үнэлэгч бүсгүйд дурласан залуугийн тухай дуу юм.
Харин дараагийн сингл болох "Can't Stand Losing You" дууг мөн Стинг зохиосон ба өсвөр насныхны амиа хорлолтын тухай өгүүлжээ. Уг синглийн хавтасны зураг маш өвөрмөц болсон бөгөөд өөрийгөө дүүжилсэн хүний дүрслэл байдаг. Дүүжлүүлж дүрслэгдсэн хүн нь хамтлагийн бөмбөрчин Стеварт байлаа.
"Outlandos d'Amour" цомгийн гурав дахь буюу сүүлчийн "So Lonely" дууг Стинг зохиохдоо Боб Марлыгийн алдарт "No Woman, No Cry" дуунаас санаа авснаа үгүйсгээгүй юм.
"Outlandos d'Amour"
А тал
1. "Next to You" 2:55
2. "So Lonely" 4:50
3. "Roxanne" 3:12
4. "Hole in My Life" 4:55
5. "Peanuts" Sting, Stewart Copeland 4:02
В тал
6. "Can't Stand Losing You" 2:59
7. "Truth Hits Everybody" 2:55
8. "Born in the '50s" 3:45
9. "Be My Girl – Sally" Sting, Andy Summers 3:24
10. "Masoko Tanga" 5:42