"Таны заавал сонсох 500 цомог" №430 Vampire Weekend
"Таны заавал сонсох 500 цомог" №430 Vampire Weekend

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Vampire Weekend, ‘Vampire Weekend’ 

Гарсан он: 2008 он
Төрөл: Инди рок
Үргэлжлэх хугацаа: 34:13
Лэбэл: XL

2006 онд Америкт инди рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг нэгэн чамин хамтлаг мэндэлсэн нь Вампайр Вийкэнд юм. Өнөөдөр хөгжим сонсогчдодоо тэдний хамтлагийнхаа нэрээр нэрлэсан хамгийн эхний цомгийг нь танилцуулах болно. Тус цомог 2008 онд гарсан ба худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Биллбоардын жагсаалтад орж 27.000 гаруй хувь борлогдсон байдаг. Харин 2010 он гэхэд даруй хагас сая хувь борлуулагдсан байна. Ийнхүү олонд хурдан хүрч чадсан нь тус цомгийн хит синглүүд болох "Mansard Roof", "A-Punk", "Oxford Comma", "Cape Cod Kwassa Kwassa", "The Kids Don't Stand a Chance" зэрэг дуунууд хүмүүст маш сайн хүрсэнд байгаа юм.

‘Vampire Weekend’  цомгийн эхний сингл болох "Mansard Roof" дуу нь тус хамтлагийн олон нийтэд цацсан анхны дуу бөгөөд анхны видео клип нь байлаа. Харин дараагийн сингл дуугаар "A-Punk" дууг цацсан ба хамтлагийнхны хэлснээр "энэ дуу нь төдийлөн сайн дуу биш ч амьдрал өнгөлөг, цоглог байх хэрэгтэй" хэмээн тодорхойлсон байдаг. 

Дараагийн сингл бол "Oxford Comma" хэмээх "марзан" дуу. Та сонсоод үзээрэй тун "хөөрхөн дуу" бий. 

Харин бидний дараачийн танилцуулах дуу бол "Cape Cod Kwassa Kwassa" юм. Хамталгийн гоцлол дуучин Эзра Коениг 2005 онд Лондон хотоор дамжин Энэтхэг рүү аялж байхдаа Колончлол ба Энэтхэг, Африк гэсэн холбоосын талаарх өөрийн үзэл бодлыг богино өгүүллэг болгон бичсэн байна. Тэрээр өгүүллэгээ "Cape Cod Kwassa Kwassa" хэмээн нэрлэсэн ба хожмоо энэ нь дуу болсон байна.   

‘Vampire Weekend’  

1. "Mansard Roof" 2:07
2. "Oxford Comma" 3:15
3. "A-Punk" 2:17
4. "Cape Cod Kwassa Kwassa" 3:34
5. "M79" 4:15
6. "Campus" 2:56
7. "Bryn" 2:13
8. "One (Blake's Got a New Face)"  3:13
9. "I Stand Corrected" 2:39
10. "Walcott" 3:41
11. "The Kids Don't Stand a Chance" 4:03

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл