"Таны заавал сонсох 500 цомог" №492 Eurythmics, ‘Touch’
"Таны заавал сонсох 500 цомог" №492 Eurythmics, ‘Touch’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

Eurythmics, ‘Touch’

Гарсан он: 1983 он
Төрөл: Нью вейв, Синт-поп
Үргэлжлэх хугацаа:45:30
Лэбэл: RCA

Их Британийн нью вейв урсгалын гол төлөөлөгч Eurythmics хамтлагийн студийн гурав дахь ‘Touch’ цомог нь тус хамтлагийн хамгийн амжилттай цомог бөгөөд UK Albums Chart жагсаалтыг тэргүүлсэн цомог юм. Зөвхөн Англид ч бус Америкт мөн Биллбордын шилдэг 200 цомог жагсаалтад нэлээдгүй дээгүүр байр эзэлж байсныг энд дурьдах хэрэгтэй. 

‘Touch’ цомгийн хамгийн эхний сингл болох "Who's That Girl?" шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ба уг дууны клип өгүүлэмж өндөртэй болсон байдаг. 

Цомгийн хоёр дахь сингл болох Right by Your Side дуу нь найруулга, ашиглагдсан хөгжмийн зэмсгүүдийн хувьд "Eurythmics" хамтлагийн дуунуудаас эрс ялгаатай дуу болсон байдаг. 

‘Touch’

1. "Here Comes the Rain Again" 4:54
2. "Regrets" 4:43
3. "Right by Your Side" 4:05
4. "Cool Blue" 4:48
5. "Who's That Girl?" 4:46
6. "The First Cut" 4:44
7. "Aqua" 4:36
8. "No Fear, No Hate, No Pain (No Broken Hearts)" 5:24
9. "Paint a Rumour" 7:30 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл