"Таны заавал сонсох 500 цомог" №494 MGMT, ‘Oracular Spectacular’
"Таны заавал сонсох 500 цомог" №494 MGMT, ‘Oracular Spectacular’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

MGMT, ‘Oracular Spectacular’

Гарсан он: 2007 он
Төрөл: Инди поп, Психеделик поп
Үргэлжлэх хугацаа:40:30
Лэбэл: Columbia

Цомогт өгсөн мэргэжилтнүүдийн өгсөн үнэлгээ: 76/100

Америкийн MGMT хамтлаг анхны цомгоо "Oracular Spectacular" нэртэйгээр 2007 оны сүүлээр гаргасан байна. Тэд цомгийн эхний сингл болох "Weekend Wars" дуугаа Шведийн сар тутмын сэтгүүлийг дагалдуулан үнэгүй тарааж хөгжмийн ертөнцөд гарч ирж буйгаа зарласан хэдий ч хүмүүст төдийлөн таалагдаагүй төдийгүй цомгийн борлуулалт эхэндээ тийм ч сайн байсангүй. 

Харин All music цахим хөгжмийн сайт "Oracular Spectacular" цомгийг "Цомгийн дуунууд үнэхээр сонирхолтой төдийгүй маш хүчтэй хөгжимлөг" хэмээн үнэлснээс гадна Английн хөгжмийн төрөлжсөн NME сэтгүүл уг цомгийг 2008 оны шилдэг цомгийн нэгээр нэрлэсэн байдаг. Энэ нь цомгийн нэр хүндийг өсгөхийн сацуу "Таны заавал сонсох ёстой цомог" жагсаалтад орох болжээ. 

Уг цомгийн хамгийн эхний сингл болох "Time to Pretend" дуу нь цомог гарахаас бүүр өмнө нь буюу 2005 онд анх бичигдсэн байсан боловч цомогт зориулж дахин бичлэгт оруулсан байна. Энэ дууны талаар нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд маш олон кинон дээр эгшиглэдэг байна. Тухайлбал: Инээдмийн "Sex Drive", мөн л инээдмийн "How to Lose Friends & Alienate People" кинонууд болон Марвелийн бүтээл "Spider-Man: Homecoming", "Alice in Wonderland" кинонуудын сурталчилгааны трейлэр дээр эгшиглэдэг байна. Энэхүү дуу нь "Бүх цаг үеийн 500 дуу" жагсаалтад багтсан дуу юм.

Kids 

‘Oracular Spectacular’ цомог

1. "Time to Pretend" 4:21
2. "Weekend Wars" 4:12
3. "The Youth" 3:48
4. "Electric Feel" 3:49
5. "Kids" 5:02
6. "4th Dimensional Transition" 3:58
7. "Pieces of What" 2:43
8. "Of Moons, Birds & Monsters" 4:46
9. "The Handshake" 3:39
10. "Future Reflections"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл