"Таны заавал сонсох 500 цомог" №496 Boz Scaggs, ‘Boz Scaggs’
"Таны заавал сонсох 500 цомог" №496 Boz Scaggs, ‘Boz Scaggs’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

Boz Scaggs, ‘Boz Scaggs’

Гарсан он: 1969 он
Төрөл: Американа, Ритм энд Блюз
Үргэлжлэх хугацаа:44:13
Лэбэл: Atlantic

Өнөөдөр үзэгч сонсогчдодоо зориулан Американа урсгалын гол төлөөлөгч болох Боз Скаггсын өөрийн нэрээр нэрлэсэн цомгийг танилцуулах юм. Американа хэмээх урсгал нь хөгжмийн маш олон төрлийн урсгал, чиглэл буюу фолк, каунтры, блюз, ритм, рок энд ролл зэргийн нийлмэл урсгал юм. Американа урсгал нь акустик бус бүрэн цахилгаан хөгжим ашигладаг гэдгээрээ онцлог. Бидний өнөөдөр танилцах гэж буй Boz Scaggs цомгийн дуунууд нь хайр, харуусал гэх мэт блюз дууны сэдэвтэй гэхэд болно. Уг цомог гарсан эхний жилүүдэд хөгжим шүүмжлэгчид, сонсогчдоос төдийлөн үнэлгээ авч чадаагүй юм. Харин цаг хугацаа өнгөрөх тусам цомгийн үнэлэмж өсөж цомог гарснаас даруй 43 жилийн дараа буюу 2012 онд "Rolling Stone" сэтгүүлээс "Таны заавал сонсох 500 цомог"-ийн жагсаалтад уг цомгийг оруулсан байдаг. 

Boz Scaggs

Мөн түүнчлэн уг цомог 1990, 2013 онд шинэлэгдэн хэвлэгдэж байсан ба 2013 оны хувилбар нь 24 каратын алтан цомог хэлбэрээр хэвлэгдэж байсан байна. 

‘Boz Scaggs’ цомгоос Биллбордын шилдэгт нэрлэгдэж байсан хэд хэдэн дуу байдгаар дараах дуунуудыг онцолж байна. 

"I'll Be Long Gone"  

 "Waiting for a Train"

‘Boz Scaggs’ цомог

1. "I'm Easy" (Boz Scaggs, Barry Beckett) 
2. "I'll Be Long Gone" 
3. "Another Day (Another Letter)" 
4. "Now You're Gone"
5. "Finding Her" 
6. "Look What I Got" (Charles Chalmers, Donna Rhodes) 

В тал:

1. "Waiting for a Train" (Jimmie Rodgers) 
2. "Loan Me a Dime" (Fenton Robinson) 
3. "Sweet Release" (Scaggs, Beckett)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл