50 жилийн тэртээ яг энэ өдөр (1969 оны есдүгээр сарын 26-ны өдөр) домогт Битлз хамтлагийн алдарт "Abbey Road" цомог Англид худалдаанд гарч байжээ.
Энэхүү алдарт "Abbey Road" цомог нь Битлз хамтлагийн 11 дэх студийн цомог бөгөөд уг цомгийн бичлэгт Битлз хамтлаг хамгийн сүүлчийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байдаг. Хэдийгээр 1970 онд гаргасан "Let It Be" цомог нь "Битлз" хамтлагийн хамгийн сүүлчийн цомог хэдий ч уг цомогт орсон дуунууд хэдийнээ өмнө нь буюу "Abbey Road" цомог гарахаас өмнө бичүүлсэн байсан юм. "Abbey Road" цомгийн алдарт "Apple Records" студид 1969 оны хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл нийт зургаан сарын хугацаанд бичсэн ба бичлэгийн эхэн үед хамтлагийн уур амьсгал хэвийн, эрч хүчтэйгээр байсан хэдий ч бичлэгийн төгсгөлд гишүүд хоорондоо харилцаа илт муудсан байдаг. Цомог худалдаанд гарсны дараахан Жон Леннон хамтлагаасаа гарчээ.
"Abbey Road" цомог АНУ-д 1969 оны 10 сарын 1-ны өдөр худалдаанд гарсан ба уг цомгийн супер хит дуунууд болох "Something" болон "Come Together" дуунууд нь Биллбоардын хит жагсаалтыг тэргүүлсэн байна.
Цомгийн хавтасны дизайныг "Apple Records" студийн дизайнер Кош бүтээсэн бөгөөд хамтлагийн нэр, цомгийн нэрийг цомгийн хавтсанд оруулаагүй цорын ганц цомог болсон байна. Энэ талаар Кош тайлбарлахдаа: "Бидэнд хамтлагийн нэрийг хавтас наа бичих шаардлага байгаагүй учир нь тэд энэ дэлхийн хүн бүхний мэдэх хамтлаг шүү дээ" хэмээн тайлбарласан байна.
Уг цомогт багтсан дуунууд нь алгасаж сонсож боломгүй бүгд гайхамшигтай дуунууд хэдий ч энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд дараах гурван дууг онцлон дууг сонгон толилуулж байна.
Эхний дуу "Something"
Хоёр дахь дуу "I Want You (She's So Heavy)"
Гурав дахь дуу "You Never Give Me Your Money"