Беларусь улсын Минск хотноо энэ өдрүүдэд (2019.06.21-30) Европын спортын наадам зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Европын наадамд 15 спортын төрлөөр 50 улсын 4000 гаруй тамирчин хурд хүчээ сорьж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн ганцаарчилсан барилдаанууд явагдсан бол өнөөдөр холимог багийн барилдаан болох хуваарьтай байна.
Жүдо бөхийн төрлөөр Европ тивийн бүхий л шилдгүүд цугласан энэ удаагийн наадам нь олимпийн их наадмын өмнөх жил гэдэг утгаараа Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Европын наадам гэсэн давхар нэршилтэйгээр явагдаж байгаа юм. Ганцаарчилсан төрөлд медалийн чанараар ОХУ хоёр алт, гурван мөнгө, хос хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцогч 49 улсаа медалийн чанараар тэргүүлж байна.
Холимог багийн барилдаан өнөөдөр /2019.06.25-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхлэх хуваарьтай байна. Холимог багийн барилдааны оноолтыг танилцуулж байна.