LIVE: Н.Төгсцогт: Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах

Сурталчилгаа
LIVE: Н.Төгсцогт: Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах


Сонирхогчдын боксын Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх наймдугаар сард болох мэргэжлийн боксын WBC тулаанынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Н.Төгсцогт “Би дараагийн тулаанаа энэ наймдугаар сарын 03-нд хийнэ. Тиймээс тулаанаас өмнө амрахаар эх орондоо ирээд байна. WBC-ийн бүсийн төлөөх тулааныг Гарри Расселтай хийнэ. Хэрвээ Гарри Рассел миний тулааны саналыг хүлээн аваагүй тохиолдолд бүсийг хураана. Тиймээс бүсээ хамгаалж надтай тулалдахаас өөр аргагүй. Гарри Расселийг жаахан судалсан.
Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ.
Надад гэхдээ ямар ч айдас дарамт байхгүй. Надад битгий эргэлзээсэй гэж хүсч байна.

Миний гэрээ дараа жил дуусна. Тэгэхээр гэрээгээ 3-5 жил сунгана. Тэр хугацаанд бүх бүсийг авах зорилготой байгаа.
АНУ-д бэлтгэл хийх, Монголд бэлтгэл хийх маш их ялгаатай. Би дэлхийн тамирчдыг бэлтгэж байгаа тэр аргад суралцая гэж очсон. Одоо дөнгөж 60-70 хувьтай л суралцаж байна. Боксчин болох бол миний таван настайгаас эхэлсэн мөрөөдөл. Би боксын бэлтгэлээ хийгээд явж байхад миний үеийнхэн мэргэжлийн дэвжээнд амжилт гаргаад эхэлсэн нь хор шарыг минь хүргэж байсан. Тиймээс мэргэжлийн дэвжээнд заавал очих ёстой юм байна гэж шийдээд эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргаж байсан.

Мэргэжлийн боксын тулааныг эх орондоо зохиохыг хүсдэг. Хэрвээ бүсээ авч түүнийгээ хамгаалчихвал нэг сайхан өдөр эх орондоо мэргэжлийн боксын тулаан хийж болох байх шүү.
АНУ-д очоод эхний хоёр жил бэлтгэл хүнд байсан. Одоо тэр бэрхшээлийг давчихсан учраас аливаа асуудал бэрхшээл гарахгүй байгаа Яг гол хүнд бэлтгэлээ АНУ-д хийнэ. Удахгүй болох тулаанд Гарриг ялж чадвал жиндээ мэргэжлийн боксын хамгийн том холбооны аварга болно.


Ташрамд хэлэхэд Н.Төгсцогт мэргэжлийн боксын 57,2 кг буюу хагас хөнгөн жинд 11 дэх тулаанаараа IBO-ийн Дэлхийн аваргын бүсийг эзэмшсэн юм. Тус бүсийг эзэмшсэн учраас WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гарри Расселлтай аваргын бүсийг нь булаан авахын төлөө тоглох эрхтэй болсон юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Монгол

    Төгсөөд улам их амжилт хүсье? Чи чадна аа. Итгэж байна. Бүх монголчуудын итгэл найдвар чи шүү!!!

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0