Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аварга Кэти Тейлор мэргэжлийн боксын рингэнд цахиар хагалж байна.
Ирландын нэрт боксчин Кэти Тэйлор сонирхогчдын боксын дэлхийн таван удаагийн аварга болж европ тивийн зургаан удаагийн аварга болоод зогсохгүй 2012 оны Лондонгийн олимпийн их наадмын аварга болсон юм. Тэрээр 2016 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд хүч үзэх болж өнөөдрийн хүртэл 14 тулаанд орж нэг ч ялагдаагүй явж байна. Тэрээр хоёр хоногийн өмнө Белгийн домогт Делфинэ Персооныг буулган авснаар өөрт дутуу байсан WBC холбооны аваргын бүсээ авлаа.
Тэрээр 2017 онд WBA, 2018 онд IBF, энэ оны гуравдугаар сард WBO холбооны аваргын бүсийг аваад байсан юм. K