Сонирхогчдын боксын Ази тивийн АШТэмцээн Тайланд улсын нийслэл Бангкок хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр хагас шигшээ тулаанууд явагдах ба яг одоо манай найман шилдэг ширэн бээлийтэн мөнгөн медалийн төлөө тулалдана.
Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх тулааны эхний хэсэгт
- Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Энэтхэгийн боксчин С.Бишттэй тулалдана. /А рингийн хоёр дахь тулаан/
- Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Йордан улсын боксчин М.Алкасбехтэй тулалдана. /А рингийн гурав дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Филиппин улсын боксчин Ж.Габукотой тулалдана. /А рингийн зургаа дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -54кг жинд М.Нандинцэцэг БНХАУ-ын К.Шитэй тулалдана. /А рингийн долоо дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун Тайванийн боксчин Ш.Вутай тулалдана. /А рингийн найм дахь тулаан/
Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх тулааны хоёрдугаар хэсэгт
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Узбекистан улсын боксчин Рахимов Шакуржонтой тулалдана. /В рингийн хоёр дахь тулаан/
- Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Шинэбаяр Филиппиний боксчин Н.Марвинтэй тулалдана. /А рингийн дөрөв дэх тулаан/
- Эмэгтэйчүүдийн +81кг жинд Э.Ундрам Вьетнам улсын боксчин Ф.Нгуентэй тулалдана. /В рингийн хамгийн сүүлчийн буюу 10 дахь тулаан/
Манай сайт боксын ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба та өмнөх өдрүүдийн тулааны бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
А рингийн тулааныг шууд үзэх:
В рингийн тулааныг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.
shalgaad taviad ogooch ho
Цэндбаатараас бусад нь бэлтгэл дутуу хурд хүч авхаалж маш муу байна МБХ тамирчдадаа анхаарлаа хандуулах дохио болж байна.Боксоор сураггүй байсан Энэтхэг Филиппин Хятад улс маш сайн бэлтгэлтэй байна .Бөхчүүд багийн спорт гэж байх хооронд гайгүй амжилттай явж байсан боксын спорт сүйрч байна.Тамирчдадаа гэж хэлэхэд бүх өөрийнхөө болон хамт тэмцээнд орсон хүмүүсийнхээ бичлэгийг багш дасгалжуулагч цөмөөрөө нэг үзээд нэгийг тунгаана буй за