Сонирхогчдын боксын Ази тивийн АШТэмцээн Тайланд улсын нийслэл Бангкок хотноо үргэлжлэн явагдаж байна. Маргааш хагас шигшээ тулаанууд явагдах ба манай найман шилдэг ширэн бээлийтэн хагас шигшээд тулалдах юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас шигшээ тулаанууд явагдана.
Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх тулааны эхний хэсэгт
- Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Энэтхэгийн боксчин С.Бишттэй тулалдана. /А рингийн хоёр дахь тулаан/
- Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Йордан улсын боксчин М.Алкасбехтэй тулалдана. /А рингийн гурав дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Филиппин улсын боксчин Ж.Габукотой тулалдана. /А рингийн зургаа дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -54кг жинд М.Нандинцэцэг БНХАУ-ын К.Шитэй тулалдана. /А рингийн долоо дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун Тайванийн боксчин Ш.Вутай тулалдана. /А рингийн найм дахь тулаан/
Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх тулааны хоёрдугаар хэсэгт
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Узбекистан улсын боксчин Рахимов Шакуржонтой тулалдана. /В рингийн хоёр дахь тулаан/
- Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Шинэбаяр Филиппиний боксчин Н.Марвинтэй тулалдана. /А рингийн дөрөв дэх тулаан/
- Эмэгтэйчүүдийн +81кг жинд Э.Ундрам Вьетнам улсын боксчин Ф.Нгуентэй тулалдана. /В рингийн хамгийн сүүлчийн буюу 10 дахь тулаан/
Манай сайт боксын ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба та өмнөх өдрүүдийн тулааны бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.