Сонирхогчдын боксын Ази тивийн АШТэмцээн Тайланд улсын нийслэл Бангкок хотноо үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр манай найман боксчид рингэнд гарах хуваарьтай байна.
Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх тулааны эхний хэсэгт
- Эрэгтэйчүүдийн 60кг жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы А.Ахматбоулитай /В рингийн эхний тулаан/
- Эрэгтэйчүүдийн 75кг жинд Д.Давааням Ираны М.Сейдшахинтай /А рингийн дөрөв дэх тулаан/
- Эрэгтэйчүүдийн 91кг жинд С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьютэй /А рингийн тав дах тулаан/
- Эмэгтэйчүүдийн 54кг жинд ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Японы Хамамото Саяатай /А рингийн долоо дах тулаан/
- Эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Узбекстаны Р.Кодироватай /А рингийн ес дэх тулаан/
- 75 кг-д М.Мягмаржаргал БНСУ-ын Сүн Сү Жинтэй /В рингийн 12 дахь тулаан/
Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх тулааны хоёрдугаар хэсэгт
- Эмэгтэйчүүдийн 51кг жинд Лутсайханы Алтанцэцэг Вьетнамы Нгуен Ти Тамтай /А рингийн тав дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн 64кг жинд У.Шинэцэцэг БНХАУ-ын Дан Доутай /А рингийн найм дахь тулаан/
А рингийн тулааныг шууд үзэх:
В рингийн тулааныг шууд үзэх:
Жич: Хэрэв та тулааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.