Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн тэргүүлэн барилдаж буй Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Словенийн жүдоч Андраз Жеребтэй барилдан цэвэр яллаа. Хоёр жүдоч урьд өмнө нь 2017 онд Ташкентийн гран при тэмцээнд учраа тааран барилдахад манай бөх ялж байсан бол энэ удаад хоёр дахиа яллаа.
Г.Хэрлэн Туркын бөхийг цэвэр ялсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.