Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. Турк улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн тэргүүлэн барилдаж буй Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт яг одоо Словенийн жүдоч Андраз Жеребтэй гуравдугаар дэвжээнээ барилдахаар гарч ирлээ. Хоёр жүдоч урьд өмнө нь 2017 онд Ташкентийн гран при тэмцээнд учраа тааран барилдахад манай бөх ялж байсан түүхтэй.
Харин нэгдүгээр дэвжээнээ эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй О.Дуламжав Тайванийн бөхтэй барилдаж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.