Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдсан ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх барилдаж эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр шагналт тавдугаар байранд шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр өчигдөр дараах барилдаануудыг хийж шагналт байранд шалгарлаа.
- С хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Энэтхэг улсын жүдоч Висхал Рухилтэй барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гиорги Чихелидзетэй барилдан нэмэлт цагт цэвэр ялсан.
- Хэсгийн аваргын төлөө Францын Чаине Гуиллауметэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болсон.
- Дагах барилдаанд Гүржийн Лаша Гиунашвилитэй барилдан торгуулиар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хүрэл медалийн төлөө мөн Гүржийн Валери Иашвилитэй барилдан "ялагдаж" шагналт байранд шалгарлаа.
Манай Одгийгын вазариг идчихсэн л юм байна .аль.эрт торгоод л дуусах барилдаан байж европууд ингэж л шуугээд байгаа юм даа .хурэл медалыг нь залигчихлаа пизданууд .зоны аврага дээр оороо эргуутэд даруулсан