Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор дунд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх барилдаж одоогийн байдлаар Ц.Сүнжидмаа, Г.Чойжилсүрэн нар ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр өнөөдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- С хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Энэтхэг улсын жүдоч Висхал Рухилтэй барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гиорги Чихелидзетэй барилдан нэмэлт цагт цэвэр ялсан.
- Хэсгийн аваргын төлөө Францын Чаине Гуиллауметэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болсон.
- Дагах барилдаанд Гүржийн Лаша Гиунашвилитэй барилдан торгуулиар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хүрэл медалийн төлөө мөн Гүржийн Валери Иашвилитэй барилдах юм.
Медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.