Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор дунд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх барилдаж одоогийн байдлаар Ц.Сүнжидмаа, Г.Чойжилсүрэн нар ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Энэтхэг улсын жүдоч Висхал Рухилтэй барилдан торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гиорги Чихелидзетэй барилдан нэмэлт цагт цэвэр яллаа. С хэсгийн аваргын төлөө Францын Гуилауме Чайнетэй гуравдугаар дэвжээнээ барилдах гэж байна. Франц жүдочийн хувьд энэ жил 32 настай хашир туршлагатай жүдоч юм.
МУГТ Г.Одбаярын хувьд жиндээ 4229 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж байна. Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.