Яг одоо жүдо бөхийн Тбилисийн гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа билээ. Үзэгч та бүхэндээ өнөөдөр өрнөсөн хоёр барилдааныг харьцуулан хүргэж байна. Эхнийх нь эрэгтэйчүүдийн -73кг жингийн хамгийн эхний барилдаанд Монгол улсын тамирчин Г.Чойжилсүрэн, Гүржийн Фрилдон Гиганы нарын барилдааны төгсгөлд Гүржийн бөхийн гаргаж үйлдэл жүдо бөхийн ёс зүйд нийцэхээргүй харагдаж байгааг та бүхэн доорх бичлэгээс харна уу.
Харин эмэгтэйчүүдийн -63кг жингийн Германы Вивиан Херманн Турместаны залуу бөхийг ялаад бэртсэн өрсөлдөгчөө үүрэн дэвжээнээс бууж буй бичлэгийг толилуулж байна.