Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор дунд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа эхний тойрогт Словенийн Лиа Лудвиктэй барилдахаар гуравдугаар дэвжээнээ тун удахгүй гарч ирнэ. Женко клубын тамирчин Ц.Сүнжидмаа нь энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн залуу тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.