Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэлж хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -80кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй гурван бөх хүч үзнэ.
Өнөөдрийн тэмцээний Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх бөгөөд манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол Г.Чойжилсүрэн А хэсгийн эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч Гүржийн Фридон Гиганитэй барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа эхний тойрогт Словенийн Лиа Лудвиктэй барилдах оноолт гарчээ.