Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой өнөөдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- Эхний тойрогт Словен улсын Нарекс Петратай барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Хоёрдугаар тойрогт Туркын Дамла Калискантай барилдан цэвэр ялсан.
- Хэсгийн аваргын төлөө Швейцарын Евелине Цчопптой барилдан мөн цэвэр ялсан.
- Хагас шигшээд Италийн Одетте Гиуфридатай барилдан нэмэлт цагт ялагдсан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа юм.
Хүрэл медалийн төлөө яг одоо Бразилын Ларисса Пиментатай барилдах гэж байна.
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.