Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар өнөөдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- Хэсгээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербейжаны Тофиг Маммадовтой барилдан цэвэр ялсан
- Хэсгийн аваргын төлөө Гүржийн Жаба Папинашвилитэй барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялсан.
- Хагас шигшээд Гүржийн Лухуми Чхвимианитэй барилдан ялагдсан юм.
Хүрэл медалийн төлөө яг одоо Узбекстаны Шарафуддин Луфиллаетэй барилдах гэж байна.
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.