Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэж байна. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт Б.Хорлоодой одоогийн байдлаар дараах барилдаануудыг хийгээд байна.
- Эхний тойрогт Словак улсын Нарекс Петратай барилдан ялсан
- Хоёрдугаар тойрогт Туркын Дамла Калискантай барилдан цэвэр ялсан
- Хэсгийн аваргын төлөө Швейцар улсын жүдоч Эвелин Цчоптой барилдан мөн ялсан байна.
Яг одоо хагас шигшээ барилдаанд Рио-2016 олимпийн мөнгөн медальт Италийн Одетте Гиуфридатай хоёрдугаар дэвжээнээ барилдахаар гарч ирлээ. Б.Хорлоодойгийн хувьд 1207 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж байгаа бол Италийн Одетте Гиуфридагийн хувьд 2825 оноотойгоор дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байна. Урьд өмнө нь хоёр жүдоч хоёр удаа учраа таарахад манай бөх ялагдаад байгаа юм.
Б.Хорлоодойгийн барилдааныг залгуулаад Д.Алтансүх дагах барилдаанд Гүржийн Баграти Ниниашвилитэй барилдах юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.