Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё найм дахь өдрөө Осака хотноо болж өнгөрлөө. Найман өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал дээд зиндааг нэг ч уналгүйгээр ганцаараа тэргүүлж байна. Их аваргатай хамт башёг уналгүйгээр тэргүүлж байсан Ичиножо А.Ичиноров өчигдрийн барилдаанд Озеки Точиношинд унаснаар долоон даваа нэг унаатай боллоо.
Хару башёг нэг унаатайгаар өнгөлж яваа нийт таван бөх байгаа ба үүнд Какүрюү Ананд аварга болон Ичиножо А.Ичинноров нар багтаж байна. Өчигдрийн онцлох барилдаанаар Их Аварга Хакухо М.Даваажаргал болон Хокутофужи нарын барилдаан байлаа. Аргагүй их аварга хүний туршлага, ухаан зарж ээлжит даваагаа авлаа. Их аварга маань ийнхүү давснаар 47 дахь удаагаа уналгүйгээр качикоши хийлээ. Уналгүй качикоши хийсэн 46 башёгийнхаа 31 удаад нь түрүүлж байжээ.
Сумо бөхийн хару башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг хүлээн авч үзнэ үү.