Казахстан улсын нийслэл Астана хотноо Астана-2019 олон улсын боксын нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус олон улсын тэмцээнд Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч багш Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Ганбаатар нарын удирдлага дор оролцож байгаа юм.
Манай багийн бүрэлдэхүүн:
48кг: О.Жаргалан
51кг: Б.Мөнгөнсаран, М.Энхжаргал, Л.Алтанцэцэг
54кг: М.Нандинцэцэг
57кг: Т.Болортуул
60кг: М.Намуун
64кг: У.Шинэцэцэг
69кг: Э.Эрдэнэтуяа
75кг: М.Мягмаржаргал нарын 10 тамирчин оролцож байгаа юм.
Өчигдөр тэмцээний эхний өдөр манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун нар Узбeкстаны боксчдыг ялж дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр 51кг жинд Л.Алтанцэцэг Украйн улсын тамирчинтай, М.Энхжаргал Узбeкстан, 57кг жинд Т.Болортуул Казахстан, 64кг жинд У.Шинэцэцэг Казакстан, 75кг жинд М.Мягмаржаргал Казакстан улсын тамирчидтай тулалдах хуваарьтай байна.