Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё Осака хотноо дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөө өглөө озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дахь барилдаанаа хийн давлаа. Тэрээр цагтаа дээд зиндаанд түүнтэй мөр зэрэгцэн барилдаж байсан Амаказэтэй барилдсан юм. Энэ нь дээд зиндаанд барилдаж байсан бөхчүүд жонидан зиндаанд уруудан хоорондоо барилдсан анхны тохиолдол болж бүртгэгдсэн байна.
Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Дайейшотой барилдах бол Какүрюү Ананд мөн маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Миргирюүтэй барилдах оноолт гараад байна. Харин Секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил комусүби Митакэумитэй барилдах юм.
Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.