Холимог тулааны UFC холбооны UFC 235 тулааны оргил тулаанд домогт аварга Жон Жонес болон Энтоны Смит нар энэ сарын эхээр тулалдан "яс" хочит Жон Жонес ээлжит нэгэн ялалтаа аваад байна.
Өдгөө 31 настай америк тулаанч Жон Жонес 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 25 тулаанд орж нэг ч ялагдаагүй яваа юм. Гэвч түүний намтарт 24 ялж нэг ялагдсан хэмээн бичээтэй бий. Учир юу гэвэл 2009 оны 12 сард Матт Хамиллтай тулалдсан тулаанд хориотой цохилт хийсэн хэмээн түүнийг ялагдсанд тооцсон байдаг.
UFC холбооны LIGHT HEAVYWEIGHT жингийн аваргаар нэрлэгдэж буй Жон Жонес холимог тулаан ертөнцөд "босоо" хэвээр байна.
Түүний хамгийн сүүлийн тулаан болох Энтоны Смиттэй тулалдсан тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна.