Английн хөлбөмбөгийн Премиер лигийн хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Эвэртонтой тэнцэж, хоёрт эрэмбэлэгдэж байсан Манчестер Сити клуб Боурнемоуф клубийг хожсоноор хүснэгтийг тэргүүлэгчийн байр солигдлоо. Өөрөөр хэлбэл 71 оноогоор Манчестер Сити клуб хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Ливерпүүл клуб 70 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Манчестер Сити клубын Сержио Агуэро хоёрдугаар сард хоёр ч удаа хет-трик хийж багтаа маш чухал хожлуудыг авч ирэхэд хамгийн гол нөлөөг үзүүлсэн байна.
Челси клубийн хувьд хамгийн сүүлд Фулхамыг 2:1 харьцаагаар хожсон, мөн түүнчлэн нэг тойрог дутуу тоглосон байдлаар хүснэгтийн зургаадугаарт бичигдэж байна. Хэрэв Челси дахин нэг хожил авч гурван оноо авахад шууд хүснэгтийн дөрөвдүгээр байрруу ахих боломжтой байгаа юм. Гуравдугаар байранд бичигдэж буй Тоттенхам, тэдний араас дөрөвдүгээрт бичигдэж буй Манчестер Юнайтед, Арсенал, Челси гэсэн багуудын онооны зөрүү маш бага байгаа нь өрсөлдөөнийг урам ширүүн болгож байна.
Та бүхэндээ Манчестер Сити болон Боурнемоуф клубуудын хооронд өрнөсөн тоглолтын тойм бичлэгийг толилуулж байна.