Өнгөрөгч амралтын өдрүүдэд олон улсын Самбо бөхийн холбоо (FIAS)-ний А ангилалын тэмцээн болох 23 дахь удаагийн "Ерөнхийлөгчийн цом" олон улсын тэмцээн Белорус улсын Минск хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Монгол улсын самбо бөхийн шигшээ багийн МУГТ Г.Үүрцолмон дасгалжуулагчтай баг тамирчид бахдам амжилттай оролцлоо. Дараах тамирчид медаль хүртэж Монгол улсынхаа самбо бөхийн амжилтыг дэлхийд таниуллаа.
Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
- Эмэгтэйчүүдийн 48кг жинд Ч.Ойдовчимэд хүрэл медаль
- 56кг жинд Ч.Аззаяа мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 62 кг жинд Л.Өнөболд мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 74кг жинд Н.Хадбаатар алтан медаль
- Эрэгтэйчүүдийн +100кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль тус тус хүртсэн.
Тэмцээний хоёр дахь өдөр 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн 68кг жинд Д.Алтансүх алтан медаль
- Эмэгтэйчүүдийн 68кг жинд Ц.Батцэцэг алтан медаль
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Серик хүрэл медаль
- Байлдааны Самбо бөхийн 62кг жинд Ц.Төгсболд мөнгөн медаль зүүж энгэрээ мялаасан юм.
Ингэснээр монголын Самбо бөхийн баг 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл, нийт 9 медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай сайт тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол доорх бичлэгээс нөхөж үзэх боломжтой.