Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн хоёр өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн В хэсэгт Сүлд спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин хоёрдугаар тойрогт яг одоо Арабын нэгдсэн Эмират улсын жүдоч Иван Ремаренкотой хоёрдугаар дэвжээнээ барилдах гэж байна. Араб тамирчны хувьд 2014 онд Челябинскийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан өдгөө 30 настай хашир туршлагатай тамирчин юм. Тэрээр 1288 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 35-д эрэмбэлэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.