Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн хоёр өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн -78кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ш.Сэржмядаг эхний тойрогт Германы Кристина Фабертэй нэгдүгээр дэвжээн дээр барилдах гэж байна. Ш.Сэржмядагийн хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн шинэ залуу тамирчин юм. Түүний өрсөлдөгч Кристина Фабер мөн 19 настай шинэ залуу тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.