Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн хоёр өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Өчигдрийн оргил барилдаан бол яах аргагүй эрэгтэйчүүдийн -73кг жингийн финалд өрнөлөө. Олимпийн аварга, дэлхийн хошой аварга -73кг жиндээ дархлагдсан аварга Японы алдарт Шохои Оно аварга -66кг жингийн дэлхийн гурван удаагийн аварга, Олимпийн их наадмын хошой хүрэл медальт Эбинума Масаши аваргуудын хооронд гал гарсан барилдаан боллоо. Таамаг ёсоор тэд финалд тунан үлдсэн юм.
Хоёр аварга өнгөрсөн жилийн Осакагийн их дуулга тэмцээний финалд мөн тунан үлдсэн ба Оно аварга давж алтан медаль хүртэж байлаа.
Шохои Оно болон Эбинума Масаши аваргууд Осакагийн их дуулга тэмцээний финалд барилдсан барилдааны бичлэгийг хүлээн авна уу.
Өчигдөр мөн л Оно аварга ваза-ари мэхээр давж Дьюселдорфийн их дуулга тэмцээний аварга боллоо.