Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд 2188 оноотойгоор дэлхийн чансааны 20-д эрэмбэлэгдэж буй “Хангарьд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Н.Дагвасүрэн эхний тойрогт Польшийн Степиен Дамиантай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан. Хоёрдугаар тойрогт Аргентин улсын жүдоч Лукэнти Еммануэлтэй барилдан торгуулиар цэвэр ялсан юм. Гуравдугаар тойрогт Испанийн жүдоч Алфонза Уркуизатай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Харин С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдснаар дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Тимо Кавелиустай хоёрдугаар дэвжээн дээр барилдана.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.