Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд С хэсгийн аваргын төлөө С хэсгийг тэргүүлэгч ОХУ-ын жүдоч Лаппинагов Аслантай барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр боллоо. Уг барилдаанд манай Дагваа маш сайхан "савж" дэвжээний голын шүүгч цэвэр ялалт заасан ч ерөнхий шүүгчээс үнэлгээг нь бууруулж ваза-ари болгосон юм. Магадгүй "монгол үзэгчийн нүдээр" энэ нь Иппон байсан мэт. Үзэгч та бүхэн доорх бичлэгээс үзнэ үү.
Н.Дагвасүрэн дагах барилдаанд Германы Тимо Кавелиустай барилдахаар боллоо. Бид Дагваагаа дэвжээнээ гарах үед нь шуурхай мэдээлэх болно.