Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд “Женко” клуб, “МТ” группын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр В хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Иордан улсын жүдоч Еяал Слмантай барилдах байсан боловч өрсөлдөгч тамирчин гарч ирээгүйн улмаас шууд ялалтыг авсан юм.
Яг одоо -66кг жингийн дэлхийн гурван удаагийн аварга, Олимпийн хошой хүрэл медальт Японы домогт Эбинума Масаши аваргатай хоёрдугаар дэвжээнээ барилдахаар гарч ирлээ. Өнгөрсөн онд Эбинума аваргатай Г.Одбаяр гавьяат маань Будапештийн гран при тэмцээнд учраа тааран барилдаж ялагдаад байгаа юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
yalan yalaqdanin temcel caihaan manai tamirchid qylalznaa