Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн -70кг жинд монголоос хоёр жүдоч барилдаж байгаа ба D хэсэгт нэгдүгээр тойрогт Польшийн жүдоч Дариа Погорзелектэй барилдсан Б.Баасанжаргал хожигдож тэмцээнээ дуусгалаа. Харин В хэсэгт Сүлд спорт хорооны тамирчин С.Лхагвадулам эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Сун Анкитай яг одоо хоёрдугаар дэвжээн дээр барилдах гэж байна. С.Лхагвадуламын хувьд энэ жил улсын аваргаар хүрэл медаль хүртсэн бөгөөд 18 настай залуу тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.