Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд “Женко” клуб, “МТ” группын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр В хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Иордан улсын жүдоч Еяал Слмантай хоёрдугаар дэвжээн дээр барилдахаар гарч ирлээ. Иордан тамирчны хувьд шинэ залуу тамирчин бөгөөд нэгдүгээр тойрогт Монакогийн Бесси Седрикийг цэвэр ялсан байна. Энэ жинд нийт 58 шилдэг жүдоч барилдаж байгаа ба одоогийн байдлаар хэсгээ тэргүүлэн барилдаж буй Гүржийн Лаша аварга, Азербейжаны Оружов аваргууд өрсөлдөгчдөө ялаад байна. Тун удахгүй Ц.Цогтбаатар маань гуравдугаар дэвжээн дээр Тажикстаны тамирчинтай барилдахаар гарч ирнэ. Бид тухайн үед нь шуурхай мэдээлэл хүргэхээр бэлтгэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.