Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингийн барилдаанууд явагдах ба манайхнаас МУГТ Одбаяр тэргүүтэй зургаан бөх барилдана. Тодруулбал:
Эрэгтэйчүүдийн -73кг жинд МУГТ Г.Одбаяр В хэсгийг тэргүүлэн барилдах ба Ц.Цогтбаатар D хэсэгт хуваарьлагдсан байна. Манай бөхчүүд эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Н.Дагвасүрэн С хэсэгт эхний тойрогт Польш улсын тамирчин Степиен Дамиантай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -63кг жингийн В хэсэгт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын 5 удаагийн аварга Б.Ганхайч эхний тойрогт БНХАУ-ын Ян Жунхиатай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт С.Лхагвадулан эхний тойрогт гоц мөргөсөн бол D хэсэгт Б.Баасанжаргал эхний тойрогт Польшийн Дариа Погорзелектэй учраа таарсан байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.