Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдах бол эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам өнөөдөр дараах барилдаануудыг хийжээ.
- Эхний тойрогт гоц мөргөсөн.
- Хоёрдугаар тойрогт Хонг Конгын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан.
- Гуравдугаар тойрогт Туркын Коркмаз Ирэмтэй барилдан мөн цэвэр ялсан.
- В хэсгийн аваргын төлөө Францийн Гнето Астридетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан.
- Хагас шигшээд Японы Чишима Маэдатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Л.Сосорбарам алтан медалийн төлөө олимпийн аварга, дэлхийн хошой аварга Косовогийн домогт Келменди аваргатай барилдах юм.
Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.