Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Хонг Конгын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Л.Сосорбарам Туркын Коркмаз Ирэмтэй барилдан ялсан. Улмаар Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийн аваргын төлөө Францийн Гнето Астридетэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялснаар хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм. Хагас шигшээд Японы Чишима Маэдатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Л.Сосорбарам алтан медалийн төлөө олимпийн аварга, дэлхийн хошой аварга Косовогийн домогт Келменди аваргатай барилдах юм. Манай сайт медалийн төлөөх барилдаануудыг 00:00 цагаас шууд дамжуулан үзүүлнэ.
Л.Сосорбарам хагас шигшээд Японы Чишима Маэдаг цэвэр ялсан барилдааны бичлэг.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Sain bn