Маргааш жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхлнэнэ. Энэхүү их дуулга тэмцээнд 99 орны 700 гаруй жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй шилдэг 19 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна. Яг одоо бүх жингийн сугалаа явагдах ба урьдчилсан мэдүүлэгт багагүй өөрчлөлт орох бололтой. Тухайлбал эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдахаар мэдүүлгээ өгөөд байсан ОУХМ Д.Төмөрхүлэг бэртлийн улмаас тэмцээнийг өнжиж магадгүй байна.
Дьюселдорфийн их дуулга тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
2 дугаар сарын 22 өдөр:
17:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн урьдчилсан барилдаанууд гурван татами дээр зэрэг явагдана.
00:00 цагаас: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд нэг татами дээр явагдана.
2 дугаар сарын 23 өдөр:
17:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн урьдчилсан барилдаанууд гурван татами дээр зэрэг явагдана.
00:00 цагаас: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд нэг татами дээр явагдана.
2 дугаар сарын 24 өдөр:
17:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингийн урьдчилсан барилдаанууд гурван татами дээр зэрэг явагдана.
00:00 цагаас: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд нэг татами дээр явагдана.