Эрхэм үзэгч таны энэ үдшийн амралтад зориулан самбо бөхийн 2006 оны дэлхийн аварга, жүдо бөхийн 2013 оны Риогийн ДАШТ-ий мөнгөн медальт МУГТ Дашдаваагийн Амартүвшингийн барилдаануудын түүвэр бичлэгийг хүргэхээр бэлтгэлээ.
МУГТ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн -60кг жинд 4121 оноотойгоор дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж байгаа юм. Тэрээр ирэх 7 хоногт эхлэх Парисын их дуулга тэмцээнд өөрийн үндсэн жин болох -60кг жинд хүч үзэхээр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.