Дүрэмтэй тулааны гадуур Дүрэмгүй зодолдогсдод шийтгэл оноов
Дүрэмтэй тулааны гадуур Дүрэмгүй зодолдогсдод шийтгэл оноов

Сурталчилгаа
Дүрэмтэй тулааны гадуур Дүрэмгүй зодолдогсдод шийтгэл оноов

 

Холимог тулаан бол өөрийн гэсэн тогтсон дүрэм журамтай тулааны спортын төрөл юм. Энэ бол 90-ээд оны үед ихээр гардаг байсан кинонууд дээрх гудамжны "дүрэмгүй зодоон" биш нь тодорхой. Тулаанчид мэргэжлийн тамирчид юм. Тэд заасан дүрэм журмын дагуу торон дотор тулалдах ба дэвжээнээс гадуур зодоон хийвэл энэ нь гэмт хэрэг болох учиртай.

Өнгөрсөн онд домогт тулаанч Конор Макгегор Дагестан эр Хабиб Нурмагомедовтой тулалдан ялагдсан билээ. Энэ бол ялж, ялагддаг дэвжээнд байх үзэгдэл. Харин тулааны дараа дэвжээний гадна болон дотор "дүрэмгүй зодоон" өрнүүлсэн хоёр тулаанч хоёулаа шийтгэл хүлээх нь зүйн хэрэг юм. Тулаан эхлэхээс өмнө Конор Макгегор Хабибыг хэл амаар доромжлох, хэвлэлээр дайралт хийх гэх мэт үйлдлүүдийг гаргах бүрийд Хабиб маш тэвчээртэй хандаж ирсэн ч яг тулааны дараа биеэ барьж чадаагүй юм. Конорын дээрх үйлдлүүд ердөө шоу бизнес байсан юм. Түүний энэхүү үйлдлүүд UFC холбооны орлогыг нэмэгдүүлж байдаг гэхэд хилсдэхгүй. Хабид ялалтынхаа дараа тэр тор даван үсэрч, Конорын дасгалжуулагч Диллон Дэнистэй торны гадна зодолдсон нь олныг хамарсан зодооны эхлэл болсон юм. 

Энэхүү дүрмийн бус үйлдэлд нь дараах шийтгэлийг оногдуулсан байна. 

Хабиб 9 сар тоглох эрхээ хасуулж, 500 мянган долларын торгууль төлөх.

Конор МакГрегор 6 сар тулалдах эрхээ хасуулж, 50 мянган долларын торгууль төлөх боллоо.

Конор Макгегор - Хабиб Нурмагомедов

Шийтгэлийн хугацаа нь дууссаны дараа тэднийг дахин дэвжээн дээр харахыг хүссэн маш олон хөгжөөн дэмжигчид байгаа нь тодорхой. Магадгүй тэд өөрсдөө ч үүнийг хүсч байж болох. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0