Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн 2019 оны хамгийн эхний тэмцээн болох "Тэл Авив 2019" гран при Израиль улсын Тэл Авив хотноо өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Яг одоо эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна. Тэмцээнийг зохион байгуулагч орон эхний өдрийн дараах байдлаар медалийн чанараар бусад улсаа тэргүүлж байгаа бол өнөөдөр 2 ч тамирчин нь финалд шалгараад байна. Тодруулбал эмэгтэйчүүдийн -63кг жинд Шемеш Инбал Италийн Мариа Центраччиотой финалд барилдах бол эрэгтэйчүүдийн -81 кг жинд мөн улсын Муки Саги Болгарын Иванов Иваялотой финалд барилдах юм.
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.