Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн 2019 оны хамгийн эхний тэмцээн болох "Тэл Авив 2019" гран при Израиль улсын Тэл Авив хотноо өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр хөнгөн жингийн буюу эмэгтэй 48, 52, 57, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд явагдсан юм. Эхний өдрийн байдлаар тэмцээнийг зохион байгуулагч Израиль улс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцогч 53 орныг медалийн чанараар тэргүүлж байна.
Яг одоо эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаанууд явагдаж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: