Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй М.Ичинхорлоо гэж хэн бэ?

Сурталчилгаа
Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй М.Ичинхорлоо гэж хэн бэ?

 

Жүдо бөхийн 2019 оны цуврал тэмцээн өнөөдөр Израиль улсын Тэл Авив хотноо "Тэл Авив 2019" гран при тэмцээнээр эхэллээ. Уг гран при тэмцээнийг манай сайт шууд дамжуулан үзүүлж байгаа ба яг одоо хагас шигшээ барилдаанууд явагдаж байна. Шууд үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. 

Энэхүү тэмцээнд өнөөдөр Монгол, Азербайжаны жүдо бөхийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд манай 2 тамирчин болох П.Буянхишиг, М.Ичинхорлоо нар Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж байгаа юм.

М.Ичинхорлоо гэж хэн бэ?

Тэрээр одоо 20 настай бөгөөд 2015 онд 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Алтан медаль хүртэж байсан юм. 2017, 2018 онуудад Азербайжан улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой хүрэл медаль хүртээд байгаа өсөж яваа тамирчин юм.  

Өнөөдөр -57кг жинд барилдаж буй М.Ичинхорлоо эхний тойрогт Израилын Амихаи Шакедийг хоёр ваза-ари үнэлгээгээр цэвэр ялсан юм. 

 

Улмаар хоёрдугаар тойрогт Унгарын алдарт Каракас Хэдвиг аваргатай учраа тааран цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

"Тэл Авив-2019" гран при тэмцээний хуваарь болон өнөөдрийн оноолтуудын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0